Лабораторын зориулалттай тоосруулан хатаагч машин

Үнэ: 28.000 юань

Энэхүү төхөөрөмжийг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс, эм, химийн үйлдвэрийн лабораторт өргөнөөр ашиглана.

Лабораторын зориулалттай тоосруулан хатаагч машины танилцуулга

Тоосруулан хатаах арга бол шингэн төлөвтэй бодисыг хуурай төлөвт шилжүүлэхэд ашиглахад хамгийн их дэлгэрсэн арга юм. Ихэвчлэн уусамтгай шингэн, сүүн шингэн, наалдамхай шингэнийг хатааж, нунтаг болон мөхлөг хэлбэрт шилжүүлэхэд ашиглана. Мөхлөгийн хэмжээ үлдэгдэл чийгийн агууламжаас шалтгаална.

Ажиллах зарчим

    Тус төхөөрөмж нь хатаах цамхаг ,  халуунаар үлээх хуваарилагч, тоосруулагч, хийн цохилтот алх, тосгуур танк зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Цахилгаан халаагч хоолойн тусламжтайгаар шүүлтүүрээр дамжуулан агаарыг халаах бөгөөд хатаагчийн оройн хэсэгт байрлах хуваарилагч халуун агаарыг жигд хуваарилан хатаагч дотор тархаана. Харин шингэн түүхий эд LPG өндөр хурдтай төвөөс зугатах хүчний тоосруулагчаар дамжин агаарт цацагдаж манан хэлбэрэй маш жижиг шингэн дуслуудыг үүсгэнэ. Ингэснээр тус мананцар дуслууд халуун агаартай үйлчилж маш богино хугацаанд чийг нь ууршин хатах ба хуурай түүхий эд бий болно. Түүхий эдийн урсамтгай чанар болон уусах чанар жигд байх тусмаа цэвэр сайн чанарын бүтээгдэхүүн гардаг. Тиймээс түүхий эдийг жигдрүүлэх төхөөрөмжөөр жигдрүүлсний дараа тоосруулан хатаах нь илүү үр дүнтэй юм.

Лабораторт тохирсон дуу чимээ багатай. Перисталтик насостой тул дээж авах хамгийн бага хэмжээг 50мл хүртэл тохируулж болно.

Дээжийн цэвэр байдлыг хангах үүднээс сайн чанарын шүүлтүүр ашигласан.

Өөрийгөө цэвэрлэх технологитой тул гараар угаах шаардлагагүй.

PID температур хяналтын технологи ашигласан тул температурын нарийвчлал ±0.5℃ ±0.5℃ байна.

Ууршуулах хэмжээ 1500-2000мл/цаг
Түүхий эд орох хамгийн их хэмжээ 2000мл
Түүхий эд орох хамгийн бага хэмжээ 50мл
 

Перисталтик насосны тусламжтайгаар түүхий эдийн орох хэмжээг тохируулна.

Цамхагийн диаметр 1000мм
Дуу чимээ 60дб
Тоосруулагч дискний диаметр 60мм
Цахилгаан халаагуур 4.5kw;AC220V
Сэнс 0.4кв
Агаарын урсац 5.5 м3/мин
Агаарын даралт 686Pa
Шахсан агаарын ажлын даралт 2-5Bar
Компрессор 0.6кв
Шүршигчийн диаметр 0.5мм/0.7мм/0.75мм/1.0мм/1.5мм/2.0мм сонголтоор
Давтамж хяналтын коэфциент 99%
Материал 304зэвэрдэггүй ган
Орох температур 30℃-300℃
Гарах температур 30℃-140℃
Температурын нарийвчлал ±5℃
Тоосруулагч/халуун агаарын урсац Нэг чиглэлд, доошоо
Хүндийн жин 125кг
Хэмжээ 1380мм/өндөр/×770мм/урт/×590мм/өргөн/

Бүрэн автомат болон механик хослосон ажиллагаатай.

© 2021 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК