Тариа будаа болон бордоо нуруулдагч

Үнэ: Сонголтоор

Энэхүү машиныг ихэвчлэн бордооны үйлдвэрт ашигладаг. Ингэснээр маш их цаг, хүч хэмнэхээс гадна ажлын бүтээмж болон бордооны чанарыг нэмэгдүүлэн, зардлыг бууруулна.

Газрын хөрсийг хагалж ферментийг исгэхийн тул хөрсийг нуруулдаж овоолох шаардлагатай байдаг бөгөөд овоологч машин нь түүхий эдийг зуурах, бутлах мөн органик бодисыг задлах үүрэгтэй. Энэхүү машиныг ихэвчлэн бордооны үйлдвэрт ашигладаг. Ингэснээр маш их цаг, хүч хэмнэхээс гадна ажлын бүтээмж болон бордооны чанарыг нэмэгдүүлэн, зардлыг бууруулна. Био органик бордооны үйлдвэрийн овоологч машиныг өтөг бууц, газар тариалангийн хаягдал, чихрийн үйлдвэрийн шаар, лаг, ахуйн гаралтай органик хаягдал зэрэг бохирдуулагч түүхий эд бодисуудыг исэлдүүлэх зарчмаар байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглана. Ингэж хийсэн бордоо нь хөрсний чанарыг нэмэгдүүлэхэд тустай био органик бордоо болж чаддаг. Тус овоологч машин нь дээрх түүхий эдүүдийг жигд сайн хольж, исэлдэх таатай орчинг бүрдүүлж өгдөг. Агаарын температур дээшлэхэд 3-5 цагийн дотор л үнэр гарч, ариутгагдан шувууны томуугийн вирус устан, 7 хоногийн дотор бордоо бий болно. Тиймээс бусад аргатай харьцуулахад хамаагүй үр дүнтэй, хурдан бас өндөр үр бүтээмжтэй.

Бордооны үйлдвэрийн овоологч машин нь том, жижиг янз бүрийн овор хэмжээтэйгээс гадна А болон Б загварын гээд олон төрөл бий.

A загварын овоологч машиныг тахианы сангас, лаг, фурфурол зэрэг наалдамхай түүхий эдийг овоолоход ашиглана.

B Загварын овоологч машиныг сүрэл, өвс, мөөг зэрэг задгай сэвсгэр материалыг овоолж нуруулдахад ашиглана. Мөн олон давхаргат био органик бордооны үйлдвэр болон мөөгний тариалалтад өөрсдийн шаардлагад нийцүүлэн ашиглах боломжтой.

Үүнээс гадна тус машиныг органик бордоо хийх, өтөг бууцыг бичил биетнээр исгэх, лаг болон тахианы сангас зэрэг наалдамхай бодисыг исгэх тааламжтай орчинг бүрдүүлэхэд өргөнөөр ашигладаг. Учир нь исгэлтийн хугацаа богиносч хурдан иснэ. Ингэж исгэвэл исгэх явцад хүхэрт устөрөгч, аммиак, индоль зэрэг хортой хий үүсэхээс урьдчилан сэргийлж чадах бөгөөд байгаль орчинд ээлтэй технологи болох юм.

Овоологч машиныг дөрвөн дугуйтай хийсэн нь урагшлах, ухрах, эргэх зэрэг үйлдлийг хийхэд илүү хялбар болж өгсөн. Машиныг нэг хүн ажиллуулна. Ил задгай газар болон үйлдвэр цех дотор ашиглах боломжтой.

Машины шассинд бэхлэгдсэн хутгууртай эргэлдэгч тэнхлэг нь бордооны түүхий эдийг холих, сийрүүлэх, овоолох зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ. Исэлдүүлэх технологид шингэн бактер ашиглавал илүү хялбар байдаг тул нэмэлтээр бодис шүршигчийг суурилуулж тоноглож болно.Ингэснээр нэг машин бактержүүлэх, холих, овоолох зэрэг олон үйлдэл хийх боломжтой. 9FYD- 2000 загвараас бусад нь бактер цацах шүршигчээр тоноглогдсон болно.

 

© 2021 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК