Сүү болон бусад шингэнийг халуун, хүйтнээр хадгалах танк

Үнэ:

Тус танкийг халаах технологиор нь газан, цахилгаан, уурын гэж ангилахаас гадна бүтээгдэхүүнийг юүлэх байдлаар задгай болон битүүмжлэлтэй харин бүтцээр нь энгийн, дээд доод тал нь конусан хэлбэртэй, дээр доороо битүүмжлэлтэй гэж тус тус ангилна.

Эрүүл ахуйн стандартад нийцсэн халаагуур болон хөргүүртэй сүү хадгалах танк 300 литр. Энэхүү танк нь эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ бага, зэвэрч элэгдэхгүй, цэвэрлэхэд хялбар зэрэг олон давуу талтай. Тус танкыг сүү, хүнс, эм, ундааны үйлдвэрт түүхий эдийг халаах, хөргөх, температурыг нь хадгалах, бактер устгах зорилгоор өргөн ашиглахаас гадна нэн ялангуяа сүүг ариутгах, хадгалахад ашиглах тул зайрмагны үйлдвэрт зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмжийн нэг болдог.

 

Бүтэц

Дотор сав, гадна сав, дулаан тусгаарлах материал, гадна арьс, хурдасгуур(редуктор), зуурагч, термометр

Дотор сав: Хүнсний эрүүл ахуйн стандартад нийцсэн 304 зэвэрдэггүй ган материалаар хийсэн. Толигор гадаргуутай.

Дунд давхарга: A3 ган хавтан эсвэл1Cr18Ni9Ti ган хавтан гэсэн сонголтоор хийнэ. Спираль бүтэцтэй тул хүйтэн ус доороос дээш чиглэлээр халааж ас хөргөнө. Ямарч даралтын хүчгүй.

Дулаан тусгаарлах буюу температур хадгалах давхарга: Полиуретан эсвэл шилэн хөвөн гэсэн сонголттой. Аль аль нь дулаан тусгаарлах чанар өндөр.

Хурдасгуур \Редуктор\ : Циклойд хэлбэртэй. Арчилж цэвэрлэхэд хялбар.

Термотетр: 00C~1000Cградус . Халаах, хөргөх, ариутгах температурыг хянах боломжтой.

Угсрах байдал:

Хөлийг тэгш газарт байрлуулж түвшин хэмжигч болон хурд сааруулагч хэвтээ чиглэд байхаар тооцно. Ажиллаж байх үед зуурагч нь цагийн зүүний дагуу эргэх ёстой гэдгийг анхаарна уу. Цагийн зүүний эсрэг эргүүлж болохгүй.

Ашиглах заавар:

Тус тоног төхөөрөмжийг ажиллуулж эхлэхээс өмнө цэвэр халуун усаар угааж уураар ариутгана. Зуурагч ажиллах үед түүхий эд дэвэрч халихаас сэргийлэн хэтэрхий дүүргэж болохгүй. Хэт дүүргэснээс үүдэн дэвэрч гоожих, цацагдах талтай.

Халаах заавар:

Халаах үедээ хөргөлтийн оролтын хоолойны хавхлагыг заавал хаах шаардлагатай. Зуурагчийг ажиллуулахдаа уурын хавхлагыг нээнэ. Заасан температурт хүрэхэд эхлээд уурын хавхлагыг унтраана. Тэгээд 2-3 минутын дараа зуурагчийг унтраана.

Хөргөх заавар:

Уурын хавхлагыг хаана. Хөргөлтийн хавхлагыг нээнэ.

Температур хадгалах: Шаардлагатай температурт хүрсний дараа зуурагчийг асаан өндөр хурдны хавхлагыг нээнэ.

Цэвэрлэх: Төхөөрөмжийг ашиглаж дууссаны дараа заавал үлдэгдэл усыг арилган бүлээг усаар угааж үлдэгдлийг сайтар цэвэрлэнэ. Дараа нь 40C~50C шүлттэй усаар дотор ханыг нь сайтар угаасны дараа цэвэр усаар зайлна. Дараагийн удаа ашиглахдаа 90C градусаас дээш халуун ус юмуу уураар 2-3 минут ариутгана.

Арчилгаа: Тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгаж хэвийн ажиллагааг хангахын тулд редукторын тосыг шалган дундарсан бол дүүргэж хагас жилд нэг удаа тосыг сольно. (40#масло) Тоног төхөөрөмжийг ажиллуулаагүй тохиолдолд заавал цэвэр усаар зайлж тавих хэрэгтэй.

© 2019 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК