ЗААВАЛ УНШААРАЙ

Тоног төхөөрөмжийн худалдан авалт гэдэг бол зах эсвэл супермаркетаас бараа бүтээгдэхүүн худалдан авахтай огт адилгүй зүйл бөгөөд нэг талаар хөлс хүчээ шингээн байж олсон хэдэн төгрөгөө өөртөө зориулж байгаа ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, нөгөө талаар таны хүсэлт шаардлагын дагуу үйлдвэр дээр захиалгаар угсрагдаж, олон хоногоор тээвэрлэгдэж, хил гааль дээр бүртгэгдэн, улс дамнасан урт замыг туулж ирж байгаа буцаагдах боломжгүй ТАНЫ СОНГОЛТ байдаг.

Тиймээс та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол “Энэ төхөөрөмж миний үйлдвэрлэх бүтээгдэхүүнд хэр тохирох вэ?, Би энэ төхөөрөмжийг ажиллуулж чадах билүү?, Миний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээлд хэр эрэлт хэрэгцээтэй байх вэ? , Үр өгөөжөө хэзээ өгөх вэ?” гэж өөрөөсөө асуугаад, дахин нэг бодож үзээрэй.

Аливаа жижиг дунд үйлдвэр эрхлэх гэж байгаа танд зөвлөхөд

  1. Тухайн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн технологийн талаар ойлголттой байх
  2. Үйлдвэрлэл явуулах тодорхой туршлагатай байх
  3.  Тухайн үйлдвэрлэлийг урьд өмнө нь эрхлэн явуулж байсан инженер техникийн ажилтан, технологич, мэргэжлийн ажилчидыг түшиглэх
  4.  Хэрэв тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн болон технологи нь Монгол орны хувьд цоо шинээр нэвтэрч байгаа бол тоног төхөөрөмж худалдан авч байгаа үйлдвэрээсээ туслалцаа авах
  5. Үйлдвэрлэлийн байрны орон зай болон тоног төхөөрөмжийн овор хэмжээг нийцүүлэх
  6. Мэдээж тог цахилгааны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах.

© 2019 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК